Нүүр / Ногоон зээлээр авах
Ногоон зээлээр авах
Нарны систем, батарейг ногоон зээлээр худалдан авахад бидний бэлтгэх материал, дараалал.
Дараалал
- Загвараа сонгоно
Каталогоос гэрийн хэрэглээнд тохирох системийг сонгоно.
- Үнийн санал авна
Messenger эсвэл WhatsApp дээр хүсэлтээ илгээнэ.
- Банканд материал өгнө
Үнийн санал, техникийн үзүүлэлт, гэрчилгээ.
- Суурилуулна
Зээл батлагдсаны дараа нийлүүлж, суурилуулна.
Түгээмэл асуулт
Ногоон зээл бүх банкинд адилхан уу?
Банк бүр өөрийн нөхцөл, шаардлагатай. Зээл авахаар төлөвлөж буй банкныхаа шаардлагыг эхлээд лавлаарай. Бид тухайн шаардлагад нийцэх техникийн мэдээллийг гаргаж өгнө.
Банканд ямар материал хэрэгтэй вэ?
Ихэвчлэн нийлүүлэгчийн үнийн санал, бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, гэрчилгээ шаардана. Тодорхой жагсаалтыг банкаасаа лавлана уу.
Ямар бүтээгдэхүүнийг зээлээр авч болох вэ?
Нарны хавтан, инвертер, эрчим хүч хадгалах батарей зэрэг нарны системийн бүх бүрэлдэхүүнийг каталогоос сонгож болно. Банкны жагсаалтад орсон эсэхийг урьдчилан лавлана уу.
Үнийн санал хэрхэн авах вэ?
Messenger эсвэл WhatsApp дээр сонирхсон бүтээгдэхүүнийхээ нэрийг бичнэ үү.